Огцрох шийтгэл сонссон шүүгч ГУРВАН САР АМРАХ ЭРХЭЭР шагнуулж, буцаад ажилдаа томилогдсон уу… Огцрох шийтгэл сонссон шүүгч ГУРВАН САР АМРАХ ЭРХЭЭР шагнуулж, буцаад ажилдаа томилогдсон уу…
10 сарын 28, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Огцрох шийтгэл сонссон шүүгч ГУРВАН САР АМРАХ ЭРХЭЭР шагнуулж, буцаад ажилдаа томилогдсон уу…

2026 оны 10 сарын 28

Arslan.mn
​Шүүхийн салбарын ар тал, сүлжээ, нууц тохиролцооны талаарх нэгэн ноцтой мэдээллийг хүргэе.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг шүүгчийн эргэн тойрон дахь хэрэг явдал одоо Дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны нэр хүндийг сорьж эхэлжээ.

​Шүүгч хүн хуулийг чандлан сахих ёстой атал Г.Энхтунгалагт холбогдох сахилгын шийдвэрийг бичгээр албажуулан гаргахдаа тэс өөрөөр албажуулсан нь тогтоогджээ.

​Анх түүнд "Огцруулах" сахилгын шийтгэл оногдуулсан байв.
​Гэтэл хянан үзэх хуралдаанаар уг шийтгэлийг гэнэт хөнгөлж, ердөө "Бүрэн эрхийг нь гурван сар түдгэлзүүлж, цалинтай сургалтад суулгах" болгож, түүнийг бараг л шагнаад амраагаад явуулахаар болжээ. 
​Улмаар Улсын Дээд шүүх (2026.10.26-ны өдөр) энэхүү хөнгөлсөн шийдвэрийг нь хэвээр үлдээжээ.

Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн сахилгын том зөрчил юм.
​Яагаад огцрох шийтгэл сонссон шүүгч ердөө гуравхан сар "амраад" буцаад ажилдаа орохоор болов… 
​Хуулийн салбарынхны дунд тархаад буй мэдээллээр шүүгч Г.Энхтунгалагийн гэр бүл, төрөл садны сүлжээ дээрх шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх сэжиг хардлага үүсээд байна. 

Түүний холбоо хамаарлыг сөхвөл:
​-Төрсөн эх Ц.Тогоохүү: Гавьяат хуульч, тэтгэвэрт гарсан нөлөө бүхий шүүгч асан.
​-Үеэл Ц.Оч: Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч 
​-Үеэл Ц.Одмаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
​Хуулийн салбарт ээж, үеэлүүдээрээ эзэн суусан энэхүү "шүүгчдийн ураг төрлийн" сүлжээ бодитоор ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үү, эсвэл тэдний нөлөөгөөр ял нь хөнгөрөв үү гэдгийг олон нийт тайлбарлахыг шаардаж байна…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671265
0 эможи

keyboard_arrow_up