ЦЕГ: Түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочид хариуцлага тооцлоо
2026 оны 10 сарын 28

Цахим орчинд энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэлд гаргаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох, мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сар хасах шийтгэл оногдууллаа.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цагдаа, түргэн тусламж, гал түймэр унтраах тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671250
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
