Дэслэгч Б.Өсөхбаяр: Сонсогч, оюутан та бүхнийг ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”-ийн тэмцээнд оролцохыг урьж байна Дэслэгч Б.Өсөхбаяр: Сонсогч, оюутан та бүхнийг ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”-ийн тэмцээнд оролцохыг урьж байна
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэслэгч Б.Өсөхбаяр: Сонсогч, оюутан та бүхнийг ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”-ийн тэмцээнд оролцохыг урьж байна

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”-ийн тэмцээнд сонсогч байхдаа ШШГАС-ийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, хошууч Э.Цэрэнханд багшийн удирдлага дор “Хоригдлын шашин шүтэх, эс шүтэх эрхийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт илтгэл бичиж, III байр эзэлсэндээ маш их баяртай байдаг.

Тус илтгэлээрээ хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийн мөн чанар, ач холбогдлыг тайлбарлаж, хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон, хоригдлын шашны зан үйл үйлдэх эрхийг хангах, өөр өөр шашны итгэл үнэмшилтэй хоригдлуудын хэрэгцээг тэнцвэртэй хангахад чиглэсэн шийдэл дэвшүүлэхийг зорьсон. Илтгэлийн сэдвийн хүрээнд хоригдлуудаас авсан бодит судалгаа маань асуудлыг олон талаас нь судалж, онолын мэдлэгийг практик нөхцөл байдалтай холбон дүгнэх боломж олгосноороо онцлог байлаа.

Миний бодлоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”-ийн тэмцээн нь оюутан, сонсогчдод мэдлэгээ сорих, судалгааны арга барил эзэмших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, өөрийн үзэл бодол, шинэ санааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илэрхийлэх боломж олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм. Түүнчлэн ирээдүйн хуульч, хууль сахиулагчдад хүний эрхийг дээдлэх, хууль ёсыг сахин хамгаалах, мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа ухамсарлах үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг гэж үздэг.

Тиймээс оюутан, сонсогч та бүхнийг өөрийн сонирхсон асуудлаа судалж, шинэ санаа, бодит шийдлээ дэвшүүлэн, энэхүү тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дэслэгч Б.Өсөхбаяр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671238
0 эможи

keyboard_arrow_up