Орхон аймагт 6-р ангийн сурагч машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ
2026 оны 10 сарын 27

Энэ сарын 23-ны өдөр Орхон аймагт зам тээврийн ноцтой осол гарч, 6 дугаар ангийн сурагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, урьдчилсан байдлаар хүүхэд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан бөгөөд жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, " Хэргийг цагдаагийн байгуулллагаас шалгаж байна. Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна "гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671235
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
