16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ энэ сарын 29-нд хэлэлцэнэ
2026 оны 10 сарын 26

16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ энэ сарын 29-нд хэлэлцэнэ.
Тодруулбал, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 1-р сард болж, хамжигчаар татагдаад байсан шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан.
Харин шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон юм.
Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл энэ сарын 29-нд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэхээр болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671212
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:









