УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” 7 хоногийн арга хэмжээнд УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдэд үзүүлж буй техникийн нөхцөл олголтыг хялбаршуулж, цахимд шилжүүлж буй үйлчилгээнүүдээ танилцууллаа. Тус компани нь эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, харилцах үүргийг хүлээдгийн хувьд үйл ажиллагаагаа нээлттэй, шилэн болгож, цахимжуулж хөнгөвчлөхөд чиглэсэн олон талт ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Айл өрх хэрэглэгчдээс халаалтын зориулалтаар хүсэж буй 10 кВА хүртэлх чадлын техникийн нөхцөлийг ажлын 28 хоногт багтаан шийдвэрлэдэг байсныг хялбаршуулан шинэчилж, цахимд шилжүүлснээр 5 хоногийн дотор олгож байна.

Агаар орчны хүлэмжийн хийн бохирдлыг бууруулах зорилготой цахилгаан тэжээлт автомашин буюу ногоон тээврийг хөгжлийг дэмжиж цахилгаан машин цэнэглэгч станцын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногийн дотор олгож байна.

Arslan.mn

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх хэрэглэгчдийн 20 кВт доторх чадлын хүсэлтийг хялбаршуулан ажлын 11 хоногт шийдвэрлэдэг болсон.

Хэрэглэгч бүрд ухаалаг тоолуур суурилуулан цахилгааны аюул эрсдэлээс хамгаалах, хэрэглээгээ хянах, удирдах, хэмнэх боломжийг бүрдүүлэхээр тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүлж байна.

Баримт бүрдүүлж, заавал биеэр очиж гарын үсэг зурдаг байсан үйлчилгээний тогтолцоог халж, цахилгаанаар хангах гэрээ болон бусад нэмэлт гэрээг цахим баримт бичгийн нэгдсэн систем болох e-geree рүү оруулж, цахимаар баталгаажуулах боломжийг бүрдүүлсэн.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671187
0 эможи

keyboard_arrow_up