Хоногийн дотор хүрэн баавгайн 16 дуудлага бүртгэгджээ

Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 18-ны 08:00 цагаас аравдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эдгээр дуудлагын дагуу суурьшлын бүсийн айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнажээ. Мөн хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаасан байна.
Харин зургаан дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан бөгөөд дөрвөн дуудлага батлагдаагүй гэлээ.
Хөвсгөл аймагт хүрэн баавгайтай холбоотой хамгийн олон буюу 10 дуудлага бүртгэгджээ.
|
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
