₮2.7 тэрбумын өртөгтэй Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх 780 метр шинэ авто замын ажил үргэлжилж байна ₮2.7 тэрбумын өртөгтэй Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх 780 метр шинэ авто замын ажил үргэлжилж байна
10 сарын 15, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮2.7 тэрбумын өртөгтэй Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх 780 метр шинэ авто замын ажил үргэлжилж байна

2026 оны 10 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талын Ар Зайсангийн гудамж хүртэлх 780 метр шинэ авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус авто замын ажлын хүрээнд асфальт бетон хучилт хийхийн өмнөх технологийн үе шат болох шингэн битум цацлагын ажлыг дуусгажээ.

Шингэн битум цацах нь замын суурь үе болон асфальт бетон хучилтын барьцалдах нөхцөлийг сайжруулах, хучилтын үе хоорондын холбоосыг бэхжүүлэх, улмаар замын хучилтын чанар, эдэлгээнд эерэг нөлөө үзүүлэх зориулалттай байна.

Мөн замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд зам дагуух унаж, гэмтсэн хашлагуудыг засварлан, хэвийн байдалд оруулжээ.

Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэл барих авто замын төсөвт өртөг 2.7 тэрбум төгрөг.

780 метр авто замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

"Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ авто зам барих ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671070
0 эможи

keyboard_arrow_up