Баруун аймгийн нутгаар цас орж, эрс хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа Баруун аймгийн нутгаар цас орж, эрс хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа
10 сарын 15, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баруун аймгийн нутгаар цас орж, эрс хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

2026 оны 10 сарын 15

Arslan.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно. Тодруулбал, баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна гэжээ. 

2026.10.15 өдрийн 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг, сумд:

  • Увс - Завхан
  • Ховд - Булган, Үенч сумдад бороо
  • Баян-Өлгий - Баяннуур, Булган, Ногооннуур, Сагсай, Өлгий
  • Дархан-Уул - Дархан, Шарын гол
  • Дорнод - Чулуунхороот
  • Завхан - Отгон, Улиастай, Цэцэн-Уул, Яруу
  • Сэлэнгэ - Баянгол, Мандал, Орхон, Цагааннуур
  • Төв - Жаргалант, Мөнгөнморьт
  • Увс - Малчин, Наранбулаг, Тэс, Улаангом, Ховд, Өмнөговь, Өндөрхангай сумдын нутгаар цас орж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671065
0 эможи

keyboard_arrow_up