Төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэж, ой хээрийн түймэр гаргасан иргэнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ Төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэж, ой хээрийн түймэр гаргасан иргэнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
10 сарын 14, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэж, ой хээрийн түймэр гаргасан иргэнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

2026 оны 10 сарын 14

Arslan.mn

Төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гаргасан иргэнд хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал, Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Хоёр даваа" гэх газарт иргэн Б.Т нь төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан дөрвөн мянга гаруй га талбайд ой, хээрийн түймэрт өртөж байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий найман иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
671062
1 эможи

keyboard_arrow_up