УГТЭ: Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын шинэ сурагцагчдад чиглүүлэх сургалт боллоо
2026 оны 10 сарын 13

2026–2029 оны төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтад шинээр элсэн суралцаж буй 138 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан чиглүүлэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар суралцагсдад байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт болон үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгч, мэргэжлийн үүрэг, хариуцлага, хөдөлмөрийн харилцааны талаар танилцууллаа.

Чиглүүлэх сургалт нь шинээр элсэн суралцагсдыг байгууллагын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалттай танилцуулах, сургалтын орчинд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671047
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
