Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
10 сарын 13, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Аравдугаар 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Аравдугаар сарын 12-ны 20 цагаас аравдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 12-13-нд шилжих шөнө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 13-ны өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: 12-13-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 13-ны өдөр баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671036
0 эможи

keyboard_arrow_up