Босогчдын агаарын цохилттой холбоотой Саудын Араб, Кувейт, Катар, Бахрейн Улсад оршин суугаа иргэдийн анхааралд Босогчдын агаарын цохилттой холбоотой Саудын Араб, Кувейт, Катар, Бахрейн Улсад оршин суугаа иргэдийн анхааралд
10 сарын 12, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Босогчдын агаарын цохилттой холбоотой Саудын Араб, Кувейт, Катар, Бахрейн Улсад оршин суугаа иргэдийн анхааралд

2026 оны 10 сарын 12

Arslan.mn

Саудын Арабын нийслэл Рияд хотын Хаан Халидын Нэрэмжит олон улсын нисэх буудал хөрш Бямба гарагт Йемений босогчдын агаарын цохилтод өртсөнөөр 12 хүн амь үрэгдэж, 309 хүн шархадсан юм.

Үүсээд буй энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт оршин сууж буй болон тус бүс нутаг руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

  1. Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгах, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  2. Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах,
  3. Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийг хэрэгслээс авах,
  4. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд дээрх орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  5. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг болно.

Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Түүнчлэн Саудын Арабын Хаант Улсад түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгаж, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зөвлөлөө.

Үүний зэрэгцээ

  • ЭСЯ-тай байнгын холбоотой байх утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллээ өгөх, шаардлагатай үед тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах,
  • Мэдээллийг зөвхөн төр, засгийн байгууллагуудын албан ёсны мэдээллийн хэрэгслээс авах,
  • Суугаа орны төрийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд дагаж, мөрдөх.

Та бүхэн Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас: +971585272134 болон цахим шуудан: abudhabi@mfa.gov.mn зэргээр холбогдох боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671020
0 эможи

keyboard_arrow_up