Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дуусжээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дуусжээ
10 сарын 09, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дуусжээ

2026 оны 10 сарын 09

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцтай төслийн талбайд танилцаж, зохион байгуулалтын бэлэн байдлыг шалган ажиллаж байна.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, анхны галт тэргийг аялуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус төмөр зам нь ачаа болон зорчигч тээврийн зориулалттай, III зэрэглэлийн төмөр зам бөгөөд гол замын урт 127.1 км, дэлгэмэл урт 167.4 км юм.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 9 байршилд нийт 1,279.1 урт метр төмөрбетон гүүрэн байгууламж, мөн ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөрбетон хоолойг барьж байгуулжээ.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг хотын гадуур чиглүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671016
0 эможи

keyboard_arrow_up