“Silk Road“ барилгын талбайд Монгол, Хятад иргэд маргалдсан хэргийг ШАЛГАЖ байна
2026 оны 10 сарын 09

Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671006
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
