Маргааш баруун аймгуудад нойтон цас орж, шуурна
2026 оны 10 сарын 08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.09) баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар,
12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчид, тариаланчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671002
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
