Ажлаасаа бууж явсан цагдаа зориг гарган галд орж, 13 настай хүүхдийн амийг аварчээ
Цагдаагийн алба хаагч Т.Ардабек зориг гарган галд орж, 13 настай хүүхдийн АМИЙГ АВАРЧЭЭ.
Иргэний зүгээс цагдаагийн алба хаагч Т.Ардабекэд талархал илэрхийлжээ.
Тэрбээр "2026.10.06-ны өдөр ажлаасаа бууж явсан цагдаагийн алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа Т.Ардабек нь СХД-ийн 19 дүгээр хороо, 8.58 дугаар байрны гуравдугаар давхарт гал гарсан айлд зориг гарган орж, 13 настай хүүхэд болон тухайн байранд байсан иргэдийн амь насыг авран хамгаалсан байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, цагдаагийн алба хаагчийнхаа үүрэг, хүнлэг сэтгэлээ харуулан шуурхай арга хэмжээ авсан Т.Ардабек танд чин сэтгэлээсээ талархаж байна. Танд баярлалаа.
Монголын цагдаагийн алба хаагчдаараа бахархаж байна” гэжээ.

