Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан ₮15 тэрбумын ХУУЛЬ БУС ГҮЙЛГЭЭГ тогтоожээ Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан ₮15 тэрбумын ХУУЛЬ БУС ГҮЙЛГЭЭГ тогтоожээ
10 сарын 06, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан ₮15 тэрбумын ХУУЛЬ БУС ГҮЙЛГЭЭГ тогтоожээ

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Иргэн Ө, С, М, З, Б, Ш нарын бүлэг этгээдүүд цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 6 этгээдтэй бүлэглэж цахим мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулдаг байжээ.

Тэд “Pokerrr” аппликейшнд “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэж, серверээ хөдөө орон нутагт байрлуулж байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрчээ.

Мөн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд ашиглаж байсан ₮15 тэрбумын хууль бус гүйлгээг тогтоосон байна.

Сүүлийн 3 сарын хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, ₮43.1 тэрбумын хууль бус гүйлгээ, мөн өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгийг илрүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670966
0 эможи

keyboard_arrow_up