Гэр лүүгээ харьж явсан 34 настай эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ Гэр лүүгээ харьж явсан 34 настай эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
10 сарын 06, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гэр лүүгээ харьж явсан 34 настай эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмдэж зугтсан этгээдийг саатуулан шалгаж байна. “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 1-ний 20:11 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, 34 настай эмэгтэй А-г гэр лүүгээ харьж явахад нь 35 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлган сүрдүүлж, улмаар боож унагаан гар утсыг нь дээрэмдээд зугтсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээд М-г олж тогтоон саатуулжээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670959
0 эможи

keyboard_arrow_up