Ц.Элбэгдоржийн хуурай дүү Э.ГАЛБАДРАХ Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу? Ц.Элбэгдоржийн хуурай дүү Э.ГАЛБАДРАХ Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу?
10 сарын 06, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.Элбэгдоржийн хуурай дүү Э.ГАЛБАДРАХ Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу?

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Ардчилсан нам боловсон хүчний дутагдалд орсныг илчлэх нэг сунгаа нь Ардчилсан залуучуудын холбооны даргаараа Ц.Элбэгдоржийн хуурай дүү Э.Галбадрахыг тавьсан явдал байв.

Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүний дүрээр Ц.Элбэгдоржид тоогдсон Э.Галбадралыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ цүнх сайн барилгаа хэмээн “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлын албан тушаалаар шагнаж байв.  

Түүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчөөс буух үед Э.Галбадрал АНУ-ын Сан-франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдож, АНУ-д гурван жил ажиллаж, Ц.Элбэгдоржийн орогнох нүхийг ухаж байсан гэж ярих хүн олон.

Төрийн өмчийн хэдэн компанийн захирлын суудлыг оймс шигээ сольж, цүнх баривал хэрхэн дээшээ цойлж болохыг үзүүлсэн Э.Галбадрах Ц.Элбэгдоржийн нэр, нөлөө багасаад ирэх цагт түших хүнээ өөр хүнээр сольчихов.

Э.Галбадрахын дүү Э.Цогбадрал 2024 онд хууль зөрчин Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга гэсэн албан тушаалд очиж байв. Хачирхалтай нь уг газарт ийм албан тушаал байдаггүй. Э.Цогбадрал Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны тамгыг хууль бусаар эзэмшиж, хууль бусаар тамга дарж “Алтан Дорнод Монгол”-ын гэгдэг Тордайн Ганболдод үйлчилж түүний эзэмшлийн “Тернатур”, “БЛМТУР”, “МДтревел” зэрэг компаниудад Нүхтийн ам орчимд ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар барилга барих нөхцөл боломжоор хангажээ.

Ташрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө “Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртсөн Э.Галбадрал дэлбэрэлтэд өртөөд ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж байлаа. Бүрэн эдгээгүй байхдаа шахуу УИХ-ын гишүүн болохоор улайрч байсан гэсэн үг л дээ.

АЗХ бол АН-ын дараагийн 10–20 жилийн лидерүүдийг төрүүлэх газар байх ёстой. Тэндээс өнөөдрийн залуус өөрсдийн үеийн улс төрчийг харах ёстой. Гэтэл энэ мэт улс төрийн тавцанд гарах хүсэлдээ автаж, улайран зүтгэх Э.Галбадрахад өгсөн нь хэр зохистой вэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670958
1 эможи

Элбэгдорж
2026-10-06 10:40
Эби ахдаа хүүхэн сайн зөөвөл ингэж томроно ш дээ залуусаа.
keyboard_arrow_up