17 настай, машин жолоодсон иргэнийг 200 мянгаар, тээврийн хэрэгслийн эзнийг 100 мянгаар торгожээ 17 настай, машин жолоодсон иргэнийг 200 мянгаар, тээврийн хэрэгслийн эзнийг 100 мянгаар торгожээ
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

17 настай, машин жолоодсон иргэнийг 200 мянгаар, тээврийн хэрэгслийн эзнийг 100 мянгаар торгожээ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 17 настай, эрэгтэй, “Т” нь Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагаа явууллаа. 

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-г зөрчсөн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автомашин жолоодсон, мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь жолоодох эрхгүй хүнд автомашины жолоодлогыг шилжүүлсэн болохыг тогтоон хуулийн хариуцлага тооцов. 

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн насанд хүрээгүй хүүхдэдээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670942
0 эможи

Zochin
2026-10-05 12:13
Huuli n mungund curtain 100myanga n heregtei uchnuun hvnii ami amidral yrigdah ervvl ayulgvi amidral erhiig munguur tur n zabshij bn
keyboard_arrow_up