Автомашин жолоодох эрхгүй 17 настай хүүхдийг 400 мянгаар торгожээ Автомашин жолоодох эрхгүй 17 настай хүүхдийг 400 мянгаар торгожээ
10 сарын 04, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Автомашин жолоодох эрхгүй 17 настай хүүхдийг 400 мянгаар торгожээ

2026 оны 10 сарын 04

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрийн Ажилчдын гудамж, "Хос даль" хотхоны арын замд 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 50 минутын үед "Nissan Juke" маркийн 90-29 УБА улсын дугаартай автомашиныг жолооч 17 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө жолоодож явжээ.

Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-г зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 400 нэгж буюу 400.000 төгрөгөөр торгожээ.

Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоодлого шилжүүлсэн тул мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 2-д заасны дагуу 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан.

Иймд иргэн та хүүхдэдээ автомашины жолоодлого шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг нийт жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670935
0 эможи

keyboard_arrow_up