Архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг өчигдөр саатуулжээ

Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг түр саатуулсан талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд архинаас хамааралтай 140 мянга гаруй хүн байгааг өмнө нь мэдээлж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Танхайрах
1. Хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх аргаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл. Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1. Шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
