Төв аймгийн Засаг дарга Л.ТӨМӨРЧӨДӨРИЙН гэр бүлийн орлого жилийн дотор ₮7,5 ТЭРБУМ болж огцом өсчээ Төв аймгийн Засаг дарга Л.ТӨМӨРЧӨДӨРИЙН гэр бүлийн орлого жилийн дотор ₮7,5 ТЭРБУМ болж огцом өсчээ
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төв аймгийн Засаг дарга Л.ТӨМӨРЧӨДӨРИЙН гэр бүлийн орлого жилийн дотор ₮7,5 ТЭРБУМ болж огцом өсчээ

2026 оны 10 сарын 01

Arslan.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажил ид яригдаж буй энэ цагт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн бодлогогүй үйлдлээс болж Баянцогт сумын хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ орж чадалгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Тодруулбал, Төв аймагт 2024 онд 2,8 тэрбум төгрөгөөр Баянцогт суманд баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер зарласан. Гэвч Засаг дарга Л.Төмөрчөдөр зураг, төсөв нь магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажаагүй буюу  цэцэрлэгийн зөвхөн барилга угсралтын ажилд л гэрээ байгуулснаас үүдэж цэцэрлэгийн барилгын гадна шугам, сүлжээ, тохижилт хийх боломжгүйд хүрч, ажил таг зогсжээ.

Улсын ажлыг урагшгүйгээсээ болж хойш нь татсанаас үүдэж аймгийн төсвөөс 976.6 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэж, барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон талаар аудитын байгууллага дүгнэлтдээ үйлджээ.

Тус аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд хоёрхон төсөл хэрэгжиж байгаа ч энэ мэт зогссон байдалтай байна.

Үүнээс гадна Төв аймгийн Алтанбулаг сумын Туул голын хойд болон дунд салаан дээрх төмөр бетон гүүрний ажил ч мөн адил зогсоод байна.

Учир нь 2019 онд 2,3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тусгагдсан төмөр бетон гүүрний ажлыг 2024 онд Туул голын төмөр бетон гүүрний зураг төсөв, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх болгон өөрчилсөн бөгөөд цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ч тодорхойгүй байгаа юм.

Л.Төмөрчөдөр нь 2024 онд Төв аймгийн Засаг даргаар томилогдсон. 3.2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 233 сая төгрөгийн малтай. Өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Засаг даргын захирамжийг үл тоож -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан асуудалд нэр холбогдож байжээ.

Үүнээс гадна түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нэгэн сонирхолтой баримт дэлгэгддэг.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн гэр бүлийнх нь орлого жилийн дотор 920 сая төгрөгөөс 7,5 ТЭРБУМ төгрөг болж огцом өссөн явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ талаар тэр ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй юм. 

Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮7,5 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-5, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1, Нийтийн орон сууц-1, /
Тээврийн хэрэгсэл: ₮278 саяын үнэлгээтэй

    Суудлын жижиг машин Toyota Prius - 1,
    Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 - 1,
    Жижиг оврын ачааны машин Kia Бонго - 1маркийн тээврийн хэрэгсэлтэй.

Тоног төхөөрөмж-₮180 сая

Мал аж ахуй: ₮233 сая
Газар: ₮198 сая / Өмчлөх-154м2-1, Өмчлөх-693га-1, Эзэмших-10га-1, Эзэмших-271м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮4 сая
Хадгаламж: ₮64 сая
Авлага: ₮0
Зээл: ₮331 сая

Хандив – 1 гэж мэдүүлжээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670909
0 эможи

keyboard_arrow_up