Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08:01 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  Т-гийн “Кровн” загварын суудлын автомашин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн М /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хөлөө хавчуулсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670892
0 эможи

keyboard_arrow_up