И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316 сая төгрөгийг хууль бусаар авчээ И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316 сая төгрөгийг хууль бусаар авчээ
09 сарын 29, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316 сая төгрөгийг хууль бусаар авчээ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

Б.У нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны наймдугаар сарын 20-ноос 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэжээ. 

Түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан байна. 

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 

Прокурорын байгууллага 2026 оны энэ сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 799 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670865
1 эможи

keyboard_arrow_up