Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа
09 сарын 25, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, ажил олгогч, даатгуулагч, иргэдэд хуулийг сурталчлан таниулах зорилготой “Сургагч багш” бэлтгэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Сургагч багш нар 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчдад, 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Түүнчлэн Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ, нийгмийн даатгалын мэдээллийн цахим системийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвийн хүрээнд суралцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Цаашид нийгмийн даатгалын салбарын нийт албан хаагчид болон ажил олгогч, даатгуулагч иргэдэд хуулийг сурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд 09 дүгээр сарын 25- ны өдрөөс сургагч багш нар 21 аймагт ажиллан, Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Arslan.mn

Сургалтад хамрагдсанаар нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчид болон ажил олгогч, даатгуулагч, иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголттой болж, хэрэгжилтийг хангах боломжтой болох юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670838
0 эможи

keyboard_arrow_up