Хилчин эрдэмтэд чуулж, хил судлалын шинжлэх ухааны хөгжлийн талаар хэлэлцлээ

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургууль, Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран "Хил судлалын шинжлэх ухааны онол, практикийн зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Их сургуулийн Аюулгүй байдал судлалын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Н.Наранжамц, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор А.Муратхан, доктор, профессор Ц.Ганболд болон бусад эрдэмтэн, судлаачид ололцож, “Хил судлал”-ын шинжлэх ухааны түүхэн уламжлал, өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Хил судлал”-ын шинжлэх ухааныг бодлогын түвшинд хөгжүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.




