ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг “Дэлхийн эм зүйчдийн өдөр“-ийн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлээ ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг “Дэлхийн эм зүйчдийн өдөр“-ийн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлээ
09 сарын 25, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг “Дэлхийн эм зүйчдийн өдөр“-ийн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлээ

2026 оны 9 сарын 25

Жил бүр энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг болсон. Манай улс 2015 оноос эхлэн Дэлхийн эм зүйчдийн өдрийг "Эм зүйч бид таны төлөө" уриатайгаар тэмдэглэж ирсэн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлээ.

Тэрбээр " Эрхэм хүндэт эм зүйчид, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч, эм хангамжийн байгууллагын хамт олон Та бүхэндээ Дэлхийн эм зүйчдийн өдрийн халуун мэндийг хүргэе!

Та бүхний хүний эрүүл мэндийн төлөөх эрхэм үйлс ямагт өөдлөн дэвжиж, эрдэм судлал, бүтээлч хөдөлмөрийн тань үр шим арвижин, эм зүйн салбарын хөгжил дэвшилд шинэ амжилт, шинэ бүтээл, шинэ үнэ цэнийг хамтдаа бүтээж, улам их амжилт бүтээл дагуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!" гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670827
0 эможи

keyboard_arrow_up