Монголын охид Болгарыг хожиж, олимпиадын IV байрт эрэмбэлэгдэж байна Монголын охид Болгарыг хожиж, олимпиадын IV байрт эрэмбэлэгдэж байна
09 сарын 25, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголын охид Болгарыг хожиж, олимпиадын IV байрт эрэмбэлэгдэж байна

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Дэлхийн шатрын олимпиадад оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг наймдугаар өрөгт Болгарын багтай өрсөлдөж, 2.5:1.5-ын харьцаагаар ялалт байгууллаа. Тэд сүүлийн хоёр өрөгт Франц болон Болгарын багийг дараалан хожсон бөгөөд Болгарын эсрэг хийсэн тоглолтын шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирсан юм.

Монголын эрэгтэй шигшээ баг мөн наймдугаар өрөгт ялалт байгууллаа. Тэд наймдугаар өрөгт Шри Ланкийн багийг 2.5:1.5-ын харьцаагаар хожиж, найман өргийн дараа таван ялалт байгуулаад байна. Үүнээс өмнө Угандагийн багийг 3:1-ийн харьцаагаар буулган авсан юм.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг ФИДЕ-ийн шатрын олимпиад энэ жил Самарканд хотноо үргэлжилж байгаа бөгөөд тэмцээн шийдвэрлэх шатандаа орлоо. Олимпиадад одоо гурван өрөг үлдээд байгаа бөгөөд тэмцээний ес дэх өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Казахстаны шатарчидтай, эрэгтэй шигшээ баг Венесуэлийн шатахчидтай өрсөлдөх юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670823
0 эможи

keyboard_arrow_up