Улаанбаатар марафонд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ Улаанбаатар марафонд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ
09 сарын 25, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатар марафонд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Кенийн тамирчин Серой Андерсон Сайтотигоос допингийн төрлийн бодис илэрчээ.

Тухайн тамирчнаас энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр түрүүлсэн даруйд нь шинжилгээ авсан бөгөөд хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин илэрсэн байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг триметазидин бодисыг хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамааруулдаг бөгөөд тэмцээний болон тэмцээний дараах үед хэрэглэхийг хориглосон бодис аж.

Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти нь “Улаанбаатар марафон”-д өмнө нь гурван удаа түрүүлж байсан амжилттай. Энэ жилийн тухайд тэрээр 42 км замыг 02:17.38 цаг гүйсэн амжилтаар түрүүлсэн юм. Өдгөө 33 настай тэрээр Улаанбаатар марафоноос гадна Венец, Кучинг, Чунчин, Хонконгийн марафонд түрүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670820
0 эможи

keyboard_arrow_up