Сургуулийн орчинд насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хутгалж, гэмтээсэн ХЭРЭГ гарчээ

Энэ сарын 22-ны өдөр сургуулийн байранд насанд хүрээгүй хүүхдүүд маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус байранд оршин суух 15 настай, эрэгтэй Э нь 16 настай, эрэгтэй Б-гийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал, 16 настай Б нь тоглоомон бялтан буугаар 15 настай Э-гийн чих рүү буудсанаас үүдэн тэдний дунд үл ойлголцол үүсэж, улмаар Э уурлан дээрх үйлдлийг гаргасан байна.
“Насанд хүрээгүй гэх шалтгаанаар хууль зүйн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр 14 наснаас эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” болохыг Энэ талаар цагдаагийн байгууллагаас анхааруулав.
