ДХИС Дотоодын цэргийн штабтай сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ ДХИС Дотоодын цэргийн штабтай сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
09 сарын 24, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДХИС Дотоодын цэргийн штабтай сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудын төлөөлөл Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2026.09.23/ Их сургуулийн “Сүлдэт” танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид сургалтын агуулга, хөтөлбөрийг алба хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох боломжийн талаар танилцуулав.

Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Дотоодын цэргийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх урт болон богино хугацааны эрэлт хэрэгцээт сургалтуудыг зохион байгуулах, алба хаагчдыг багшлах эрх олгох сургалтад хамруулах, мэргэжлийн болон удирдах түвшний хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Arslan.mn

Түүнчлэн сургалтын орчин, материаллаг баазыг үе шаттайгаар сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх, практик дадлага, мэргэшүүлэх сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийлэв.

Цаашид Дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн сургалт, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, чуулгыг хамтран зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Энэхүү уулзалт нь Дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, Дотоод хэргийн их сургууль болон Дотоодын цэргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Arslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670807
0 эможи

keyboard_arrow_up