Amber Yuhan гэх Хятад эмэгтэй Монголыг төлөөлөн оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна Amber Yuhan гэх Хятад эмэгтэй Монголыг төлөөлөн оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна
09 сарын 23, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Amber Yuhan гэх Хятад эмэгтэй Монголыг төлөөлөн оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна

2026 оны 9 сарын 23

Arslan.mn

Тайландад болж байгаа "Miss Grand International 2026" тэмцээнд Amber Yuhan гэх Хятад эмэгтэй Монголыг төлөөлөн оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна

Монгол Улсад тус тэмцээний үндэсний шалгаруулалт зохиогддоггүй аж.

Улмаар Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг учир өөрийн харьяаны гадаад моделиудыг Монголын нэр дээр шууд томилон оролцуулсан гэх албан бус тайлбар мэдээлэл гарч буй.

Тус тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan-ийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, 177 см өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ.

Түүнчлэн Amber Yuhan өмнө нь Хятадад зохион байгуулагдсан “Miss Grand” тэмцээнд оролцож байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд өөрийн цахим хуудасны танилцуулгад “Miss Grand China / Mongolia Champion” гэх тодотгол ашигласан нь мөн цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

Одоогоор Amber Yuhan Монгол Улсыг төлөөлөх эрхийг ямар шалгуур, журмаар авсан, түүний иргэншил болон Монгол Улсыг төлөөлөх эрхийн үндэслэл талаар Монголын талаас албан ёсны тайлбар гаргаагүй байна.

Харин Модель Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй гэв. 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670789
1 эможи

keyboard_arrow_up