ГЕГ-ын Санхүүгийн албаны даргаар томилогдсон “АУДИТОР“ М.ЭРДЭНЭЖАРГАЛ 180 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

Ерөнхий сайд Г.Занданшатарын үед Замын-Үүд дэх гаалийн байцаагч нар авлига авсан гэх хэргээр дуулиан дэгдээсэн боловч хожим тухайн байцаагч нар нь бүгд ажилдаа эргэн орж, ГЕГ-ын удирдлагыг өөрийн хүнээр сольсон төдий болоод өнгөрч байсан. Өөрийн хүнээ тавих зорилгоор ээлжит сенсациа гаргасан боловч эцэстээ үр дүн, хариуцлага сайжирсан юмгүй өнгөрсөн билээ.
Дээрх сенсацийн үр дүнд өнгөрсөн оны 12 дугаар сард ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилсон нь гаалийн байгууллага дахь улс төрийн томилгоонуудын эхлэл байв.
П.Дэлгэрнарангийн удирдлагын багт гаднаас хэд хэдэн дарга багтсаны нэг нь ГЕГ-ын Санхүүгийн албаны даргаар томилогдсон М.Эрдэнэжаргал юм.
М.Эрдэнэжаргалын хувьд 2017 оноос Хотын дарга С.Батболдын үед Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2021 оноос Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Тэгвэл ГЕГ-ын Санхүүгийн албаны даргаар томилогдсон “АУДИТОР" М.Эрдэнэжаргалын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮85,3 сая
Орон сууц барилга байгууламж: ₮617 сая /Зуслангийн байшин-1, орон сууц-1, авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮233 сая үнэлгээтэй
- Toyota, Land Criuser 200-1
- Суудлын авто машин-1
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮180 сая / Эзэмших-320м2-1, Эзэмших-699м2-3, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮145 сая
Хадгаламж: ₮31 сая
Авлага: ₮5,5 сая
Зээл: ₮94 сая, Их тогоруутан ХХК-ий хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.

