Дорнод аймагт газрын тосны хайгуулын өрөмдлөг албан ёсоор ЭХЭЛЛЭЭ Дорнод аймагт газрын тосны хайгуулын өрөмдлөг албан ёсоор ЭХЭЛЛЭЭ
09 сарын 20, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дорнод аймагт газрын тосны хайгуулын өрөмдлөг албан ёсоор ЭХЭЛЛЭЭ

2026 оны 9 сарын 20

Arslan.mn

“Монголиа Фойсон Энержи” ГХО ХХК нь Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах Хэрлэнтохой XXVIII талбайд хэрэгжүүлж буй газрын тосны хайгуулын төслийн хүрээнд Фэнтан-1 хайгуулын цооногийн өрөмдлөгийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Фэнтан-1 цооногийн өрөмдлөгийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээ, батлагдсан техникийн баримт бичиг, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

Төслийн бэлтгэл ажлын явцад орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсох, байгаль орчин, ус ашиглалт, бэлчээр, замын хөдөлгөөн, тоосжилт, хог хаягдал болон нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар хамтран ажиллахад компани онцгой анхаарч ирсэн.

Цаашид компани дараах чиглэлээр орон нутгийн байгууллага, иргэдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллана. Үүнд:

  • Батлагдсан маршрутаар тээвэрлэлт хийж, шинээр олон салаа зам гаргахгүй байх;
  • Тоосжилтыг бууруулах, замын тэмдэг, тэмдэглэгээг шаардлагатай газруудад байрлуулах;
  • Хог хаягдлыг ангилан, зориулалтын битүү саванд хадгалж, эрх бүхий байгууллагаар тээвэрлүүлэх;
  • Шатах тослох материал болон бусад бохирдуулагчийг хөрсөнд нэвтрүүлэхгүй хамгаалалт хэрэглэх;
  • Усны хэрэглээг зөвшөөрөгдсөн хэмжээнд байлгаж, бүртгэл, хяналтыг тогтмол хийх;
  • Иргэдийн төлөөллийг тохирсон журмын дагуу байгаль орчны хяналт, талбай хүлээлцэх ажиллагаанд оролцуулах;
  • Орон нутгаас ажилтан авах, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжийг дэмжих;
  • Ажлын талбайд бодитой нөхөн сэргээлт хийж, үр дүнг холбогдох байгууллага болон иргэдийн төлөөлөлтэй хамтран үнэлэх.

Энэхүү өрөмдлөгийн ажил нь компанийн төдийгүй Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт ач холбогдолтой ажил юм.

Хайгуул амжилттай болж, эдийн засгийн үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд дараагийн шатны ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон орон нутгийн оролцоонд үндэслэн хэрэгжүүлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670734
0 эможи

keyboard_arrow_up