Хуурамч малын зараар 600 сая төгрөг залилсан этгээдийг баривчилжээ Хуурамч малын зараар 600 сая төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
09 сарын 20, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хуурамч малын зараар 600 сая төгрөг залилсан этгээдийг баривчилжээ

2026 оны 9 сарын 20

Arslan.mn

Цахим сүлжээнд “Мал, мах хямд үнээр зарна. 300 тооны төлөг, тугалтай үнээ олноор нь зарна” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээд нь иргэдэд 600 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоод байна.

Иймд цахим сүлжээнд байршсан мал, мах болон бусад бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас хэт хямд үнээр санал болгосон зар мэдээллийг сайтар нягталж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670733
0 эможи

keyboard_arrow_up