Б.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана Б.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана
09 сарын 16, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана

2026 оны 9 сарын 16

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, хурлаараа Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболдыг "Ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг" хэмээсэн.

Тэгвэл уг мэдээллийн хариуд хурандаа Б.Оюутболд өөрийн цахим хуудасаар дамжуулан ТАЙЛБАР мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн.

Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө.

Тухайн мэдээлэлд дурьдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон.

Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.

Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар Шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуулинд хуульчилсан байдаг." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670686
0 эможи

keyboard_arrow_up