Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт айлдвар айлджээ Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт айлдвар айлджээ
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт айлдвар айлджээ

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгний энэ өдөр Нароба Институтэд заларч, Бүхнийг Болгоогч Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв. 

Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Богд Гэгээнтэн “Ганданлхавжа” номын эш, хөтөлбөрийг анх Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн Батцагаан цогчэн дуганд айлдсан байна. 

Нароба Институтэд залрахдаа, “Ганданлхавжагийн эш лүнг одоо хүртээгээд дараа нь хөтөлбөрийг хүртээх ерөөл тавья” хэмээн зарлиг хайрлав. Богд Гэгээнтний номын айлдварыг зохион байгуулахад "Гандантэгчэнлин" хийдээс дэмжлэг үзүүлжээ. 

Айлдвар айлдсан Богд Гэгээнтэнд Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтиэс:  

Шавь бидний зүгээс Богд Гэгээнтэнд чин сүсгийн угаас залбирал талбих нь,
Авралт дээд Богд эрдэнэ та бээр
Судар, тарнийн гүн, дэлгэр номлол сургаалд
Хоёр найрлагаар сонсох, санах, бясалгалыг төгсгөн
Номлох, хэлцэх, туурвихуйн их мэргэдийн үйлсийг
Улс дэлхийд цацраан өлмий батжин соёрх!
Асар ариун гурван сахилын хүйсийн төвд
Амарлин, Үлэмжийн дияан самадийн хигээст уялагаар
Алимад шинжлэх билгүүний хурц хүрээг холбосон
Номын хүрдийг эрхшээн өлмий батжин соёрх!
Ангид тонилохуйн санваарын анхилуун үнэрийг тархааж
Амарлил, орчлонгийн ерөндөг арга, билгийг хослуулж
Ашид хоёр зэргийн нууц мөрийг тэтгэн 
Номын хааны ёсоор өлмий батжин соёрх!
Хамаг бурхадын эрдэм, үйлсийг нэгд хураан
Хамаг орчлонгийн үзүүр хүртэл үйлс нь дэлгэрч
Хамаг амьтны аврал өмөг түшиг болж
Хамгаас өнөд өлмий батжин оршин соёрх! хэмээн залбирал ерөөл тавьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670680
0 эможи

keyboard_arrow_up