Танихгүй хүн “утсаараа яриулаач” гэж гуйж аваад зугтсан хэрэг гарчээ Танихгүй хүн “утсаараа яриулаач” гэж гуйж аваад зугтсан хэрэг гарчээ
09 сарын 12, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Танихгүй хүн “утсаараа яриулаач” гэж гуйж аваад зугтсан хэрэг гарчээ

2026 оны 9 сарын 12

Arslan.mn

“Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх дуудлага энэ сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад үл таних этгээд иргэн “Т”-ээс “утсаараа яриулаач” хэмээн гуйж, Samsung маркийн гар утсыг нь аваад зугтсан байна.

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн гар утсыг хохирогчид буцаан олгож, учирсан хохирлыг барагдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг гар утсаа танихгүй хүнд дамжуулахгүй байхыг анхаарууллаа. Учир нь гар утсанд банкны аппликейшн, цахим шуудан, сошиал хаяг зэрэг хувийн мэдээлэл хадгалагддаг тул бусдад ашиглуулах нь цаашид санхүү болон мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл дагуулах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670640
0 эможи

keyboard_arrow_up