ШУУРХАЙ: 27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо ШУУРХАЙ: 27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: 27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо.

Тодруулбал,  прокурорын байгууллагаас Н.Т нь Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нараас нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөн Д.С,  Т.Э  нар нь гаалийн хилээр мэдүүлсэн бараагаа даруй гаргах зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.С нь 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөг, Т.Э  нь 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Н.Т-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Т.Э, Д.С нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 8-10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670628
0 эможи

Зочин
2026-09-11 11:28
Шагнал шагнал
keyboard_arrow_up