Дахин нэг хүчирхийлэлд амьдарч буй эмэгтэй олон нийтэд ХАНДЖЭЭ Дахин нэг хүчирхийлэлд амьдарч буй эмэгтэй олон нийтэд ХАНДЖЭЭ
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дахин нэг хүчирхийлэлд амьдарч буй эмэгтэй олон нийтэд ХАНДЖЭЭ

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

Дахин нэг хүчирхийлэлд амьдарч буй эмэгтэй олон нийтэд хандлаа.

Тэрээр өөрийн цахим хуудснаа  "Энэ постыг бичих гэж би маш удаан бодлоо. Учир нь энд миний амьдралын бүх цаг үеийн найз, ах, эгч, дүү, хамтран ажиллагсад гээд би ч танил олонтой хүн намайг мэдэх бүх хүн энд бий. Маш удаан бодож байж энд бичлээ.

Би хамтран амьдрагчдаа жирэмсэн байхаасаа эхлүүлээд 2 жилийн турш зодуулж ирсэн. Зүгээр нэг маргалдсан тухай биш. Уурласан үедээ гар хүрдэг, айлгадаг, доромжилдог тэр бүхнийг би олон удаа тэвчиж, дуугүй өнгөрөөсөн. Цагдаад ч удаа дараа дуудлага өгсөн.

Би “маргааш өөрчлөгдөнө” гэж итгэсэн.

“Гэр бүлээ бодъё” гэж өөрийгөө тайтгаруулсан.

“Хүүхдээ бодоод тэвчье” гэж өөртөө хэлсэн.

Ямар ч шалтгаан хүнийг зодох зөвтгөл биш.

Би хэний ч уурыг даах гэж төрөөгүй.

Би айж амьдрах гэж гэр бүл зохиогоогүй.

Би хүүхдээ хүчирхийллийг хэвийн зүйл гэж харж өсгөхийг хүсэхгүй байна.

Өнөөдөр би анх удаа олон хүний өмнө үнэнийг хэлж байна.

Би хүчирхийлэлд өртсөн.

Би буруугүй.

Би дахиж дуугүй тэвчихгүй.

Хүн хүнээсээ айж амьдрах ёсгүй.

Би одоо өөрийгөө болон хүүхдээ хамгаалах сонголтыг хийж байна.

Доорхи зурганд Хүний царайг хавсаргалаа. Үргэлжлүүлэн илүү дэлгэрэнгүй бичих болно!" гэжээ.

Эх сурвалж: Шинэгэрэл Найдансүрэн

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670626
1 эможи

Монгол
2026-09-11 11:00
Танай сайт ингэж Хувь, хүний мэдээллийн тухай хууль зөрчиж иргэний мэдээлэл, царай зүсийг олон нийтэд ингэж дэлгэж болж байгаа юм уу. Үүнээс болж царай зүс орсон иргэд чинь янз бүрийн асуудал үүсвэл танай сайт асуудалд орох байхаа
Зочин
2026-09-11 10:57
Танай сайтын чадамж, сэтгүүлчдийн харах өнцөг үнэхээр муу байна. Ийм хэрэггүй, утга агуулгагүй зүйлсийг “мэдээ” нэрээр нийтэлж суухын оронд иргэдэд бодит мэдлэг, хэрэгтэй мэдээлэл хүргээч. Сэтгүүл зүй гэдэг хандалт хөөж, хүний амьдралыг ухахын нэр биш. Энэ хэвээрээ байвал танай сайт нэр хүндээ бүрэн алдаж, хаагдахдаа хүрэхэд гайхах зүйлгүй. Нэртэйгээр нь Монголын айл бүрийн хаалгаар орж, хүний хувийн амьдралыг дэлгээд яваач!
keyboard_arrow_up