Олон тооны мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг ШҮҮХЭД шилжүүлэв Олон тооны мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг ШҮҮХЭД шилжүүлэв
09 сарын 10, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Олон тооны мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг ШҮҮХЭД шилжүүлэв

2026 оны 9 сарын 10

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Архангай аймгийн прокурорын газар  “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

П.Т нарын нэр бүхий 27 яллагдагч (14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан) нар нь дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн олон тооны (334 тооны) мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол, мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр буюу амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг залилсан, түүнчлэн бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн байна.

Уг хэрэгт Прокуророос

  • Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (хулгайлах),
  • 17.12 дугаар зүйл (мал хулгайлах),
  • 17.3 дугаар зүйл (залилах),
  • 17.7 дугаар зүйл (тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах),
  • 18.6 дугаар зүйл (мөнгө угаах),
  • 11.6 дугаар зүйл (хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670610
0 эможи

keyboard_arrow_up