Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын трасс дахь цахилгаан шугамыг шилжүүлэх ажил үргэлжилж байна Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын трасс дахь цахилгаан шугамыг шилжүүлэх ажил үргэлжилж байна
09 сарын 10, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын трасс дахь цахилгаан шугамыг шилжүүлэх ажил үргэлжилж байна

2026 оны 9 сарын 10

Arslan.mn

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд Хөшигт–Эмээлт хэсгийн трассын дагуух цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг шилжүүлэн холбох ажил эрчимтэй үргэлжилж байна.

Уг ажлын явцтай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлд анкер шугамын тулгуурыг босгох болон бусад шаардлагатай арга хэмжээг чанартай гүйцэтгэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Arslan.mn

Төлөвлөгөөний дагуу төмөр замын трасстай огтлолцож буй 121, 122, 127, 128 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг трассын зурвасаас бүрэн чөлөөлсний дараа ул шорооны дүүргэлтийг эхлүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар трассын 115.6 дахь километрт байрлах 110 кВ-ын ЦДАШ-ын тулгуур шилжүүлэх ажил хийгдэж байна. Түүнчлэн гурван анкер угсарч, ул шорооны дүүргэлтийг эхлүүлээд байгаа бөгөөд төмөр замын трасстай огтлолцож буй ЦДАШ-ыг шилжүүлэх холболтын ажлыг өнөөдөр 22:00 цагт бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670606
0 эможи

keyboard_arrow_up