С.Зоригийн хөшөөг сурталчилгаа болгосон Л.Эрдэнэчимэгийн “Монос“ эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ С.Зоригийн хөшөөг сурталчилгаа болгосон Л.Эрдэнэчимэгийн “Монос“ эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ
09 сарын 07, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Зоригийн хөшөөг сурталчилгаа болгосон Л.Эрдэнэчимэгийн “Монос“ эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ

2026 оны 9 сарын 07

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний суурин дээр бага насны хүүхдийн хөшөөг байршуулсан байсан. Ингэснээр анх төлөвлөгдөж, бүтээгдсэн хөшөөний зохиомж, орон зайн шийдэлд өөрчлөлт орсон байна.

Хаанаас хэн байршуулсан мэдэгдэхгүй эл хөшөө нь нь сүүлд "Монос" эмийн сангийн витамины сурталчилгаа болох нь ил болоод байсан.

“Агуу хүмүүс бүгд л нэгэн цагт хүүхдүүд байсан” нэртэй соёл, танин мэдэхүйн өвөрмөц аяныг "Монос"-оос зохион байгуулж байгаа бөгөөд Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эрхмүүдийн хүүхэд ахуй цагийн дүр төрхийг харуулсан сонирхолтой хөшөөнүүдийг хотын гудамжинд түр хугацаагаар байршуулаад байгаа гэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн "Монос" эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670549
1 эможи

keyboard_arrow_up