Алба хаагч н.Лхагвасүрэнгийн амийг хамт явсан найз нь хөнөөж, хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг цагдан хорьжээ Алба хаагч н.Лхагвасүрэнгийн амийг хамт явсан найз нь хөнөөж, хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг цагдан хорьжээ
09 сарын 06, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Алба хаагч н.Лхагвасүрэнгийн амийг хамт явсан найз нь хөнөөж, хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг цагдан хорьжээ

2026 оны 9 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний 032-р ангийн ахлагч энэ оны 07-р сарын 09 өдрөөс хойш ажилдаа ирэхгүй алга болсон гэж ар гэрийн зүгээс хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаад байсан билээ.

Алга болсон ахлагчийн ар гэрээс 8-р сарын 19-ний өдөр цагдаад хандаж хүүгээ эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаар цадаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд алга болсон ахлагч Лхагвасүрэнгийн амь насыг хохироон хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг өчигдөр шөнө буюу 09-р сарын 05-ны өдөр цагдан хорьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг хэргийг зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч үйлдсэн байж болзошгүй байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670534
1 эможи

keyboard_arrow_up