Хүүхдийн тэтгэмжээ 3-аас дээш сар төлөөгүй 188 хүнд торгох болон баривчлах шийтгэл оногдуулжээ Хүүхдийн тэтгэмжээ 3-аас дээш сар төлөөгүй 188 хүнд торгох болон баривчлах шийтгэл оногдуулжээ
09 сарын 05, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүүхдийн тэтгэмжээ 3-аас дээш сар төлөөгүй 188 хүнд торгох болон баривчлах шийтгэл оногдуулжээ

2026 оны 9 сарын 05

Arslan.mn

Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил 2026 оны эхний найман сарын байдлаар 188 бүртгэгджээ. Үүнээс 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүргүүлж, 6 хэргийг шалгаж байна.

Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн холбогдогч нарыг хүйсийн байдлаар авч үзвэл, 154 нь эрэгтэй, дөрвөн эмэгтэй, насны хувьд 18-25 насны гурав, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670530
0 эможи

keyboard_arrow_up