Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгаа төв цахим хуудастаа онцолжээ Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгаа төв цахим хуудастаа онцолжээ
09 сарын 04, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгаа төв цахим хуудастаа онцолжээ

2026 оны 9 сарын 04

Arslan.mn

НҮБ-ын цэргийн хүчний командлагч, хошууч генерал Б.Эрдэнэбатыг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгаа төв цахим хуудастаа онцолжээ.

Хошууч генерал Б.Эрдэнэбат Бүгд найрамдах Гаити улс дахь Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх НҮБ-ын мандат бүхий олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажиллаж эхлээд байгаа юм.

Түүний энэхүү томилгоонд Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгаа төв баяр хүргэж, цахим хуудастаа онцолсон байна. Хошууч генерал Б.Эрдэнэбат дээрх судалгааны төвийг 2007 онд төгсөж байсан бөгөөд энэ төв нь Ази, Номхон далайн бүс нутаг тэр дундаа Ази, Зүүн Азийн орнуудаас тусгай мэргэжилтнүүдийг аюулгүй байдлын чиглэлээр сургадаг судалгааны томоохон институт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670522
0 эможи

keyboard_arrow_up