Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд хүүхдийн хөшөө байрлуулжээ

Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд хүүхдийн хөшөө байрлуулжээ. Энэ талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй.
Тухайлбал, хэн нэг хүний дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг гутаах, эвдэж сүйтгэх, зориулалт, утгыг нь үл хүндэтгэн элдэвлэх, зохиогчийн болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр эд зүйл, деталь нэмж байрлуулах, тухайн бүтээлийн анхны зохиомж, бүрэн бүтэн байдлыг өөрчлөх нь ВАНДАЛИЗМ юм
Хөшөө дурсгал бол хэн нэгний дуртай зүйл төдий биш, тодорхой түүх, хүний дурсамж, урлагийн бүтээл учраас түүнийг зөвшөөрөлгүйгээр эвдэж, өөрчилж, гутааж болохгүй” гэж буй.
Тэгвэл “Агуу хүмүүс бүгд л нэгэн цагт хүүхдүүд байсан” аяны хүрээнд “Монос” эмийн сангаас түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхмүүдийн хүүхэд ахуй үеийг дүрсэлсэн хөшөөнүүдийг хотын гудамжинд байршуулсан аж.


