Нийслэлийн 34 сургуульд “Хүүхэд хамгаалагч цагдаа“ ажиллана Нийслэлийн 34 сургуульд “Хүүхэд хамгаалагч цагдаа“ ажиллана
08 сарын 31, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэлийн 34 сургуульд “Хүүхэд хамгаалагч цагдаа“ ажиллана

2026 оны 8 сарын 31

Arslan.mn

Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” төслийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.08.31/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Төслийг Цагдаагийн байгууллага, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд бэлтгэгдсэн “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлийн 34 сургуульд ажиллаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.

“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд сургууль, түүний ойр орчмын эрсдэлтэй цэгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх юм.

Arslan.mn

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан болон хүүхдэд учирч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран зохион байгуулж, “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670458
0 эможи

keyboard_arrow_up